СОС хүүхдийн хотхонтой хамран боловсролын ажил зохион байгууллаа.

2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Содномдаржаа захиралтай СОС хүүхдийн хотхоны 02-13 насны хүүхдүүдэд палеонтологийн шинжлэх ухаан, үлэг гүрвэлийн мэдээ мэдээлэл, үлэг гүрвэлийн музейнхээ үзмэрүүдийн талаар мэдээллүүдийг хүргэн боловсролын ажил зохион байгууллаа.
Бүтэн, хагас өнчин хүүхдүүд асран хүмүүждэг Улаанбаатар хот дахь СОС хотхон нь 132 оронд үйл ажиллагаа явуулдаг СОС Киндердорф олон улсын байгууллагын Улаанбаатар дахь салбар нь юм. Одоогоор 350 гаруй хүүхэд Монголын СОС хотхонуудад сурч хүмүүжиж байна. Сургалтын төгсгөлд хүүхдүүдийн нас сэтгэхүй, хүсэл сонирхолд нь нийцсэн бүтээлч ажил хийлгэж, СОС хүүхдийн хотхоны номын санд Үлэг гүрвэлийн төв музейгээс гаргасан үлэг гүрвэлийн холбогдолтой номуудыг дурсгал болгов.

13256156_553122111541185_2351640778954427159_n 13241246_553122234874506_4552664267778042311_n 13237863_553122511541145_2708775566999144356_n 13237725_553122054874524_1602760869166369258_n

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн