“Соёл, урлагийн ажилтны өдөр-2016”

Манай улсад “Соёл, урлагийн ажилтны өдөр”-ийг 1993 оноос тэмдэглэн өнгөрүлэх болсноос хойш эдүгээ 23 дахь жилтэйгээ золгож байна. Эх орныхоо урлаг соёлыг тасралтгүй хөгжүүлэн, хойч үедээ уламжлан үлдээж, өвлүүлэх ажилд хүчин зүтгэж байгаа урлаг, соёлын байгууллага болон нийт уран бүтээлчдийн хөдөлмөрийг хүндэтгэж тэмдэглэдэг өдрийн нэг нь “Соёл, урлагийн ажилтны өдөр” билээ. Засгийн газрын 2010 оны 7 сарын 7-ны өдрийн 172 дугаар тогтоолоор баталсан “ Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын дагуу жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь ням гарагт Соёл, урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн болсон юм.
Энэ жилийн баярын өдрийг “Чингисийн Хүрээ” цогцолборт 2016 оны 9 сарын 10-ны өдөр спортын бага наадам, нийгэм хүмүүнлэгийн ажил, “Эрүүл агаар, эрч хүч” гэсэн чиглэлээр арга хэмжээ зохион байгуулсан. Энэ жилийн арга хэмжээ өргөн хүрээг хамарч, нийтдээ 30-аад байгууллага оролцож байгаа бөгөөд ерөнхий зохион байгуулагчаар Монголын Үндэсний музей, Соёлын өвийн төв, Улаанбаатар хот дахь музейнүүд хариуцан ажилласан. “Эрүүл агаар-эрч хүч” уриан дор:

  • Үндэсний сурын харваа
  • Хурдан морины уралдаан
  • Хүчит бөхийн барилдаан
  • Асуулт хариултын “АХА” тэмцээн
  • Сээр зохих тэмцээн явагдан өнгөрсөн.

Тэмцээн уралдаанд урлаг, соёлын байгууллагууд идэвхитэй оролцож багууд маш өрсөлдөөнтэй тоглолтууд үзүүллээ. Тус үйл ажиллагаанд манай музей хурдан морины уралдааныг зохион байгуулж,  22 байгууллага оролцож эхний 5 байр, баян ходоодыг шалгаруулж амжилттай зохион байгуулсан мөн сээр зохиох тэмцээнд манай музейгээс “Дохиолол хамгаалалтын техникч” Төмөрийн Цолмонбаатар тэргүүн байрын шагналыг хүртэн амжилттай оролцсон.

medee-2-1 medee-2-2medee-2-5medee-2-6medee-2-4medee-2-3 medee-2-8 medee-2-9

Comments are closed.