Захирлын мэндчилгээ

     

 

                                     

 Захирлын мэндчилгээ

Төв Азийн тэгш өндөрлөгт орших эртний түүхт Монгол орон дэлхийд хосгүй баян тансаг байгалиа унаган төрхөөр нь хадгалан авч үлдсэн, нүүдэлчин соёл иргэншилтэй дэлхийн цөөхөн орны нэг бөгөөд түүгээр ч үл барам эртний амьтан ургамлын асар их нөөц баялагтай орон юм.

Үлэг гүрвэлийн төв музейг Монгол улсын Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 12 өдрийн 11 дүгээр тогтоолоор байгуулсан.Энэхүү тогтоол нь эртний амьтан, ургамлын үлдэц олдворуудыг хойч үедээ уламжлуулан өвлүүлэх, хадгалан хамгаалах төрийн чухал шийдвэр болсон юм.

Үлэг гүрвэлийн төв музей нь эх орныхоо үнэт баялаг дахин давтагдашгүй өв соёл болсон амьтан ургамлын олдвор цуглуулгад хамрах дэлхийн шим ертөнцийн түүхийн олон эрин галавын туршид үүсэн хөгжиж удамшин хувьсаж, мөхөж сөнөж байсан амьтан, ургамлын чулуужсан үлдэгдэл, палеонтологийн шинжлэх ухаан, танин мэдэхүйн баримт материалуудыг цуглуулан хадгалж хамгаалах, судлан шинжлэх, дэлгэн үзүүлэх, түгээн дэлгэрүүлэх үүрэг бүхий байнгын үйл ажиллагаатай, төрийн, ашгийн бус, соёл, эрдэм шинжлэгээ, судалгааны байгууллага юм.

Үлэг гүрвэлийн төв музейн хамт олон богино хугацаанд дэлхийд гайхагдсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн хосгүй сайхан музейг төгс байгуулж үзэгч та бүхнийхээ мэлмийг мялаах болно.

Та бүхэн бидний хийж бүтээсэн, ирээдүйд хийх ажлуудыг манай сайт руу орж үзнэ үү.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ТӨВ МУЗЕЙН ЗАХИРАЛ

НАМСРАЙН ЖАВЗМАА