Нийгэмд хандсан сайн дурын үйл ажиллагаа

Үлэг гүрвэлийн төв музейгээс Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан арга хэмжээг зохион байгууллаа.

Соёл, урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, нийгэмд хандсан сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд  Үлэг гүрвэлийн төв музейгээс Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан арга хэмжээг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн  тусгай 29-р сургуулийн 2-р ангийн 30 сурагчид  оролцсон бөгөөд музей үзэж, үлэг гүрвэлийн талаар танин мэдэхүйн мэдээлэл өглөө. Соёлын танин мэдэхүйн арга хэмжээг 3 үе шаттай зохион байгууллаа

  1. Хүүхдүүд багшийнхаа тусламжтайгаар гэрийн даалгаварт үлэг гүрвэлийн талаар эрэл хайгуул хийж мэдээлэлтэй болох, олж авсан мэдээлэлдээ тулгуурлан зураг зурах
  2. Хүүхдүүдэд музей үзүүлэх, чулуужсан олдвор хэрхэн бий болдог талаар сургалт зохион байгуулж, үлэг гүрвэлийн шүд, хумсны хуулбар хэвийг үзүүлэх
  3. Хүүхдийн бүтээлч ажиллагааг хөгжүүлэх зорилгоор агаарын бөмбөлөг ашиглан үлэг гүрвэл хийх аргыг зааж, өөрсдөөр нь бүтээлгэх

Зургийн уралдаан, агаарын бөмбөлгөөр үлэг гүрвэл урлах уралдаанд идэвхтэй оролцсон, авъяас чадвар, уран сайхны сэтгэмжээрээ тэргүүлсэн 2а ангийн сурагч н.Анужин, 2б ангийн сурагч  А.Нандинсайхан, 2в ангийн сурагч Г.Ундрах нарыг ялагчаар тодруулж, музейн бэлэг дурсгалын зүйлсээр шагнаж урамшууллаа.

Мөн уралдаанд идэвхтэй оролцсон бүх хүүхдүүддээ үлэг гүрвэл зурж өгч, музейн удирдлагын зүгээс тус сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулан, 9-р сарыг дуустал үэнэ төлбөргүй үзүүлэхээр шийдвэрлэлээ.

4
1
2
3
5