Олон Улсын Музейн өдөрт зориулсан боловсролын ажил

 

Олон улсын музейчдийн өдрийг тохиолдуулан Үлэг гүрвэлийн төв музейн зүгээс нийслэлиийн Ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн дунд “Үлэг гүрвэл бүтээцгээе” боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Энэхүү ажлын хүрээнд дунд ангийн сурагчдын дунд уран баримлын тэмцээнийг зохион хүүдүүд өөрсдөө гурил, ус, ургамлын тос ашиглан баримлын шавраа хийж, уран бүтээлээрээ өрсөлдсөн.  14-р сургуулийн авъяаслаг багачууд  “Трицератопс” үлэг гүрвэлийг галт уулын хамт тун ч чамбай урлан 2-р байранд орсон бол 45-р сургуулийн баг хамт олон “Галт уулын дэлбэрэлтээс үр зулзагаa хамгаалж буй үлэг гүрвэл” сэдвээр уран бүтээл туурвиж тэргүүн байрт шалгарсан юм. Тэмцээнд зориулан урьдчилан тарааж өгсөн палеонтологийн шинжлэх ухаан, үлэг гүрвэлийн холбоотой суурь мэдээлэл, судалгааны материалыг маш сайн уншиж судласан хүүхдүүд маань асуултандаа бүдрэлгүй хариулсаар 45 болон 50-р сургуулийн хамт олон бусдыгаа тэргүүлэн нэмэлт асуултын үр дүнд 45-р сургуулийн баг ялагчаар тодорлоо. Бид энэ удаагийн тэмцээнд тэргүүлсэн болон удаах байр эзэлсэн оролцогчиддоо Үлэг гүрвэлийн төв музейн зүгээс эрхлэн гаргадаг үлгэрийн болоод зурдаг ном, үлэг гүрвэлийн сувинерээр шагнаж анги хамт олноороо музей үзэх эрхийн бичгээр хү үхэд багачуудаа баярлууллаа.

5

2

1

3

4