Пахицефалозавр /Pachycephalosauria/

Пахицефалозавр /Pachycephalosauria/

Пахицефалозавр буюу зузаан толгойт үлэг гүрвэлийн ангид хойд хөл дээрээ явагч өвсөн идэшт үлэг гүрвэлүүдийг багтаадаг. Пахицефалозаврын онцлог шинж нь гавлын ясны дагзны бүтэц бөгөөд зузаан товруутай гавалтай учир “Зузаан толгойт гүрвэл” хэмээх утгатай нэрийг авчээ. Толгойн ясны оройн хэсэг нь ихээхэн зузаарч (15-20 см хүртэл) овойсон байдагч зарим төрлийнх нь зузаан боловч хавтгай байв.

Бөмбөгөр хэлбэрийн гавлын яс нь зүйл хоорондын зөрчилдөөнтэй асуудлыг шийдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг боловч одоог хүртэл ямар үүрэг гүйцэтгэж байсныг хараахан гүйцэт тодорхойлж чадаагүй л байна.

Гавлын ясыг тойрсон олон тооны товруунууд нь маш гүн атираануудтай. Эдгээр товруунууд нь өрсөлдөгч амьтадтай толгойгоороо мөргөлдөхөд хамгаалалт болдог байсан гэж үздэг.

Пахицефалозавр нь бүтнээрээ бараг олдоогүй учир одоог хүртэл эрдэмтдийн хамгийн их сонирхдог зүйл байсаар байна. Энэ үлэг гүрвэл нь ховор олддог тул бүтцийн цөөнгүй шинжүүдийг нь баттайгаар тогтоож чадаагүй бөгөөд харьцангүй бага судлагдсан үлэг гүрвэлүүдийн тоонд ордог байна.

Энэхүү 65-86 сая жилийн өмнөх Цэрдийг галавын үед амьдарч байсан зузаан толгойт үлэг гүрвэлийн гавлын яс нь манай музейн  “Үлэг гүрвэлийн мөрөөр” үзэсгэлэн дэхь үзмэрүүдийн онцлох үзмэрүүдийн нэг болж байна.

11990702_996240383771835_2031377554_oPachycephalosauria