Судалгаа

Судалгааны чиглэл

Палеонтологи нь эртний шим ертөнцийн нотолгоо болсон чулуужсан олдворт тулгуурлан геологийн хөгжлийн бүхий л үе шатанд оршин байсан амьтан, ургамлыг судалдаг биологи, геологийн хосолмол шинжлэх ухаан юм.

Эртний амьтан болон ургамал гэсэн хоёр томоохон хэсгүүдээс бүрддэг. Иймээс чулуужсан олдворыг олж илрүүлэх, малтлага цуглуулгыг хийж бодит баримтыг баяжуулах нь чухал ач холбогдолтой. Орчин үед палеонтологийн шинжлэх ухаан нь өөрийн судалгаандаа геологи, геохими, биологи, хувьслын онол, биохими, математикийн шинжлэх ухааны арга барилыг өргөн ашиглах болсноор микропалеонтологи, палеоэкологи, палеогеобиохими, палеобиогеографи, гистологи, ихнологи, тафономи, молекулын түвшин дэх палеонтологи гэх мэт олон шинэ судалгааны чиглэлүүд бий болсоор байна.

Музейн эрдэм шинжилгээний ажилчид нь палеонтологийн судалгааг одоогийн байдлаар эртний сээр нуруутан болон сээр нуруугүйтэн амьтад гэсэн 2 чиглэлээр явуулж байна.  Сээр нуруутан амьтдаас хөхтөн, үлэг гүрвэл, сээр нуруугүйтэн амьтдаас мөрхөлтөнг нарийвчлан судалж байна.

ПахицефалозаврPachycephalosauria