Сургалтууд

5Үлэг гүрвэлийн төв музей үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн олон нийтэд зориулсан боловсролын хөтөлбөр, сургалтуудыг амжилттай зохион явуулж ирсэн. Тухайлбал “Tarbosaurusbataar’’ “Т.Батаарын адал явдал”- автобустай аялал, “Dudusaurs” зэрэг хөтөлбөрүүдийг Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, “Дүдү” боловсрол сан болон ЕБС-иудтай хамтран хэрэгжүүлсэн. Эдгээр сургалт нь оролцогчидод палеонтологийн шнижлэх ухааны талаарх суурь ойлголт, үлэг гүрвэлийн төрөл зүйл, байгаль экологийн боловсролыг олгодог ба бага насны сурагчдын зурах, будах, төсөөлөн бодох, бусадтай өрсөлдөх, өөрийгөө илэрхийлэх ур чадваруудыг хөгжүүлэхээс гадна эх орныхоо соёлын үнэт өвийг хайрлан хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлдэгээрээ өндөр ач холбогдолтой юм.