Төлөвлөгөөт үзэсгэлэн

Анхны үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа

Үлэг гүрвэлийн төв музейн анхны үзмэр болох Tarbosaurus bataar-ыг АНУ-ын Нью-Йорк хотод дуудлага худалдаагаар худалдаалагдах гэж байгаа талаар Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нэхэмжлэл гаргаж улмаар АНУ-ын Техас мужийн шүүхийн шийдвэр гарч дуудлага худалдааг зогсоосон.  Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаанаар удирдуулсан монголын талын ажлын хэсэг болон Монгол, Америк, Канадын эрдэмтдийн баг хамтран уг олдворыг шинжлэн судалж Монголын говиос олдсон болохыг шүүхэд нотолсноор Нью-Йорк хотын Өмнөд мужийн шүүхээр Tarbosaurus bataar-ыг Монголын өв хэмээн тогтоосноор 2013 оны 05-р сарын 17-ны 23:40-д  эх орондоо эргэж ирсэн.

Үлэг гүрвэлийн төв музей нь тогтмол үйл ажиллагаа явуулах ажлын байрны асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүйн улмаас өөрийн музейн анхны үзмэр Т.Батаарыг байрлуулах үзэсгэлэнгийн байрыг холбогдох эрх бүхий хүмүүс хуралдан Д.Сүхбаатарын талбай /хуучнаар/ дээр үзэсгэлэнгийн түр байр бариулах шийдвэр гаргасан.

Үзэсгэлэнгийн барилгыг Д.Сүхбаатарын хөшөө ба цэцэрлэгт хүрээлэнгийн дунд байрлуулахаар болж  гүйцэтгэгчээр батлагдсан  зургийн дагуу “Цэнхэр од гараг” ХХК барилгын нийт 500м2  (үүнээс барилгын ашигтай талбай 288м2)  өргөн-12 м, урт -24м, өндөр-8м хэмжээтэй сэндвичэн барилгыг 05 дугаар сарын 14-өөс 05 дугаар сарын 31-ны хооронд хийж гүйцэтгэсэн.

Т.Батаарын үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа 2013 оны 06-р сарын 08-ны өглөө болж , ЕТГ –ын дарга П.Цагаан, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, Үлэг гүрвэлийн төв музейн захирал , ШУА-ын Палеонтологийн төвийн захирал Р.Барсболд болон холбогдох бусад албаны хүмүүс, зочид төлөөлөгчид оролцсон.

Үзэсгэлэнг2013 оны 06-р сарын 08-аас 2013 оны 07-р сарын 08 хүртэл нэг сарын хугацаанд үнэгүй үзүүлж, 2013 оны 09 сарын 15 хүртэл том хүн 1000 төгрөг, хүүхэд 500 төгрөгөөр үзүүлсэн.

batargertee