Явуулын үзэсгэлэн

“Т.БАТААР ДАРХАНД” үзэсгэлэн

Дархан-Уул аймгийн музейтэй хамтран 2013 оны 10 сараас  -2014 оны 05 сарын 26-ны өдрийн хооронд  ” Т.батаар дарханд ”  нүүдлийн үзэсгэлэн зохион байгуулсан.

        Түүнчлэн тус аймгийн засаг даргын санаачилгаар Улс тунхагласны баярыг тохиолдуулан ЕБСургуулийн 662 сурагч,  цэцэрлэгийн 26-н хүүхэдэд  үнэ төлбөргүй үйлчилсэн. Үзэсгэлэнг хугацаанд хүүхэд багачууд, сурагчдад палеонтологийн шинжлэх ухааны талаар анхан шатны мэдлэг олгох сургалтуудыг зохион байгуулж хүүхдийн танин мэдэхүйд оюуны хөрөнгө оруулалт хийсэн. Т.батаар дарханд нүүдлийн үзэсгэлэн 17584 үзэгч үзсэнээс 11790 буюу 67% нь бага насны үзэгч байлаа.