“Үлэг гүрвэлийн мөрөөр” боловсролын ажил

Боловсролын хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдэд үлэг гүрвэлийн талаар танин мэдэхүйн мэдээлэл өгч хичээл заахаас гадна, агаарын бөмбөлөг ашиглан үлэг гүрвэл хэрхэн хийх аргачлалыг зааж өглөө. Агаарын бөмбөлөгийг ашиглан, Т.Батаар, хуягт үлэг гүрвэл, эвэрт үлэг гүрвэл, өвсөн идэшт үлэг гүрвэл гээд олон төрлийн үлэг гүрвэлүүдийг хийж болдог. Үүнээс хамгийн их олон нийтэд танигдсан ба хийхэд хялбар өвсөн идэшт үлэг гүрвэлийг / Brontosaur / сонсож авсан юм.

Түүнчлэн “Үлэг гүрвэлийн мөрөөр” үзэсгэлэнтэй уялдуулан хүүхдүүдэд хэв үлдээдэг улавч өмсүүлэн хуйлмал цаасан дээгүүр алхаж өөр, өөрийн өнгө төрхтэй үлэг гүрвэлийн мөрийг үлдээлгэв. Дээрх үлдээсэн үлэг гүрвэлийн мөрийг бид энэ намар зохион байгуулах “Цуглуулгын үзэсгэлэн”- ийн нээлтээр олон нийтэд дэлгэн үзүүлж, оролцогч хүүхдүүдээ урих болно.

2015 оны 8-р сарын 3-ны өдөр зохион байгуулсан боловсролын хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд.

  1. Цолмонбаатарын Ариунжаргал 8 настай, 51-р сургуулийн сурагч
  2. Цолмонбаатарын Ариунгоо 3 настай, 72 цэцэрлэг
  3. Дашдондогийн Дашдаваа 7 настай, 72-р сургууль
  4. Дашдондогийн Нансалмаа 13 настай, 72-р сургууль
  5. Мөнхжаргалын Лхамсэржид 9 настай,
  6. Мөнхдалайгийн Энхмөрөн 4 настай, 124-р цэцэрлэг
  7. Мөнхдалайгийн Пунцаг- Oчир 8 настай, 39-р сургууль
  8. Төрбилэгийн Эрдэнэ-Очир 5 настай,
  9. Батсайханы Оргил 8 настай, 39-р сургууль
  10. Даш-Oчирын Оюун-Эрдэнэ 4 настай
  11. Жамбажанцангийн Даваажаргал 6 настай сант сургуулийн сурагч
  12. Larren Lee 5 настай, Тайландад сурдаг

1

2

3