“DINO BABY” Эрдэм шинжилгээний бага хурал

DINO BABY Эрдэм шинжилгээний бага хурал

“Үлэг гүрвэлийн төв музей”-гээс олон улсын музейчдын өдрийг тохиолдуулан Үлэг гүрвэлийн төв музейн захирал Н.Жавзмаа-н санаачлагаар нийслэлийн ЕБС-дын бага ангийн сурагчдын дунд анх удаа “DINO BABY” Эрдэм шинжилгээний бага хурлыг 2017 оны 5-р сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

“DINO BABY” Эрдэм шинжилгээний бага хурлыг Хүүхэд багачуудад палеонтологийн шинжлэх ухааны талаарх суурь ойлголтыг өгөх, тэдний үлэг гүрвэлийн төрөл зүйлийн тухай мэдлэгийг нэмэгдүүлэх байгаль экологийн боловсролыг олгох зорилгоор тэдний төсөөлөн бодох бусадтай өрсөлдөх өөрийгөө илэрхийлэх ур чадваруудаар дамжуулан эх орныхоо соёлын үнэт өвийг хайрлан хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгын дор зохион байгуулагдлаа.

 

“DINO BABY” Эрдэм шинжилгээний бага хурал нь Монгол Улсын палеонтологи болон дэлхийд танигдсан хосгүй үнэт үзмэрүүд, үлэг гүрвэлийн нэр төрлийн хүрээнд явагдсан бөгөөд хуралд оролцохоор  28-р сургуулийн н.Цэцэгмаа багштай 4в ангийн 8 сурагч, Уртнасан багштай 4д ангийн 8 сурагч, “Оюуны Ундраа” цогцолбор сургуулийн н.Нарангэрэл багштай 28 ангийн 9 сурагч, “Гэгээрэл” бүрэн дунд сургуулийн н.Цог багштай 3а ангийн 8 сурагч, “Тусгал” бүрэн дунд сургуулийн н.Баярмаа багштай 3а ангийн 8 сурагч нийт 41 сурагчид бүртгэгдсэнээс ҮГТМ-н боловсролын ажилтан Э.Баатаржаргал 10 сурагчийн илтгэлийг сонгон   “DINO BABY” Эрдэм шинжилгээний бага хуралд оролцох сурагчдыг бэлтгэн оролцууллаа.

 

“DINO BABY” Эрдэм шинжилгээний бага хуралд нийт 10 сурагчийн илтгэл тавигдсанаас шүүгчдийн бүрэлдэхүүн / ҮГТМ-н ерөнхий палеонтологич Б.Даваадорж, ҮГТМ-н боловсролын ажилтан Э.Баатаржаргал, ҮГТМ-н архив, бичиг хэргийн ажилтан Д.Цэцэгдулам нар/ ажиллаж  илтгэгчдийн ур чадварыг 40 хүртэлх оноогоор, идэвхи санаачлага, асуулт хариулт тус бүрийг 30 хүртэлх оноогоор дүгнэн  шагналт байруудыг шалгарууллаа.

Үүнд:  “Тусгал” бүрэн дунд сургуулийн 3а ангийн сурагч Э.Тэмүүжин  1-р байр

“Гэгээрэл” бүрэн дунд сургуулийн 3а ангийн сурагч А.Төгөлдөр 2-р байр

28-р сургуулийн 4в ангийн сурагч О.Хүсэл-Эрдэнэ 3-р байр тус тус эзэллээ.

Шагналт байранд орсон сурагчдад ҮГТМ-н гарын бэлэг болон ҮГТМ-тэй хамтран ажиллагч байгууллага болох “Монгол контент” ХХК-иас “Маамуу” брендийн гарын бэлэг гардуулж шагнаж урамшууллаа. Мөн “DINO BABY” эрдэм шинжилгээний бага хуралд оролцогчдыг дэмжихээр ирсэн хүүхэд бүрт ҮГТМ-гээс гарын бэлэг гардуулан өглөө.

“DINO BABY” Эрдэм шинжилгээний бага хурлын хүндэт зочдоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Соёл урлагийн газрын Соёл, cоёлын өвийн хэлтсийн дарга Г.Батхуяг, БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын  мэргэжилтэн Н.Даваацэрэн  нар болон бусад албаны төлөөллүүд уригдан оролцлоо.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн