Дино Сэлфий, Дино цуглуулгa

 

Дино Сэлфий, Дино цуглуулгa

    Үлэг гүрвэлийн төв музейн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан 2017 оны 05 дугаар сарын 12-ноос 2017 оны 05 дугаар сарын 30 хүртэл хугацаанд” “Дино Сэлфий” фото зургийн уралдаан” мөн Үлэг гүрвэл сонирхогч хүүхэд багчуудын дунд “Дино” цуглуулгын үзэсгэлэнг амжилттай зохион явууллаа.

Уг боловсролын хөтөлбөрөөр цуглуулгатай байхын ач холбогдол, цуглуулгаар дамжуулж мэдлэг мэдээллээ солилцох, цуглуулгын үнэ цэнийг таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх бөгөөд “Дино Сэлфий” фото зургийн уралдаанаар хүүхэд багачуудийн  чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх фото зургаар дамжуулан үлэг гүрвэлийн төв музейн үйл ажиллагааг олон нийтэд танин мэдүүлэхэд зорилготой зохион байгуулсан болно.

Хөтөлбөрийн үр дүнд

Үлэг гүрвэлийн төв музейн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулж  гадаа тайлбад зохион байгуулсан. Хөтөлбөрт хамрагдсан хүүхэд багачууд цуглуулгын үзэсгэлэнтэй танилцаж, нүүрэн дээрээ зураг зуруулж, шаараар хийсэн үлэг гүрвэл чихрийн хамт бэлгэнд авч нэг өдрийг оюуны сэтгэлгээ тэлж зугаатай өнгөрүүлж чадсан.

Дино Сэлфий” фото зургийн уралдаанд

1 байр: Б. Шинэ-эрдэнэ

2 байр: Х.Хантүшиг

3 байр: З. Мөнх -эрдэнэ

“Дино” цуглуулгын үзэсгэлэнд

1 байр:  Ж.Тэнүүн

2 байр: Б.Соёмбо

3 байр: Г.Үйлстөгс тус тус байр эзэлсэн.

Уг хөтөлбөрийн үр дүнд цуглуулагч  хүүхэд багачууд өөр хоорондоо танилцаж цуглуулгаа баяжуулах, төрөлжүүлэх боломжийг бүрдүүлсэн олон нийтэд цуглуулгын үнэ цэнийг сурталчилж, хүүхэд багачуудад цуглуулгатай болох хүсэл эрмэлзэлийг төрүүлсэн үр өгөөжтэй ажил болсон.

Цуглуулгын үзэсгэлэн явц

Dino” цуглуулгын үзэсгэлэнгийн шагналын эзэд

Нүүрэн дээр зураг зурах арга хэмжээ

 

Нээлт

“Дино Сэлфий” фото зургийн уралдааны шагналын эзэд

Азын сугалааны эзэд

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн