Эрдэм шинжилгээний нээлттэй хэлэлцүүлэгт урьж байна

Монгол орны үлэг гүрвэл судлалын өнөөгийн байдал

“Үлэг Гүрвэлийн Төв музей” нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний нээлттэй хэлэлцүүлгийг МУИС, МУБИС-ийн Байгалийн шинжлэх ухааны салбар сургуулиудын оюутнуудын дунд “Монгол орны үлэг гүрвэл судлалын өнөөгийн байдал” сэдвээр зохион байгуулах гэж байна.

Зорилго:  Үлэг гүрвэлийн төв музейн үйл ажиллагааг сурталчлах

Палеонтологийн шинжлэх ухааны чиглэлээр гүнзгийрүүлэн сурахад нь түлхэц өгөх

Оюутнуудад шинжлэх ухааны үндэслэлтэй танин мэдэхүйн мэдлэг олгох

Хамрах хүрээ: МУИС, МУБИС-ийн байгалийн шинжлэх ухааны салбар сургуулиудын оюутнууд

Илтгэл хүлээн авах хугацаа: 2017 оны 11 сарын 21-ны өдрийг хүртэл Үлэг гүрвэлийн төв музейн эрдэм шинжилгээний судалгааны алба-д хүлээн авна.

Зохион байгуулагч: Үлэг гүрвэлийн төв музей

“Жаргалант тэнгэр үйлс” ТББ

Хаана: Үлэг гүрвэлийн төв музейн Дунд төрмөлийн эрин үзэсгэлэнгийн танхимд

Хэзээ: 2017 оны 11-р сарын 22-ны өдөрт

Шагнал: I байр мөнгөн шагнал дурсгалын зүйлс

II байр мөнгөн шагнал дурсгалын зүйлс

III байр мөнгөн шагнал дурсгалын зүйлс

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн