Соёл урлаг-Үндэстний дархлаа

“Соёл урлаг-Үндэстний дархлаа” уриан дор зохион байгуулах соёлын ажилтаны II чуулган энэ сарын 29,30 ны өдрүүдэд болно.
2007 онд анх зохион байгуулж байсан анхдугаар чуулганаас хойших 10 жилийн амжилт бүтээл, алдаа оноог цэгнэх, улс орны тогтвортой хөгжлийн зорилго, зорилтод соёлын салбарын үүргийг нэмэгдүүлэх, салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилготой тус
чуулганыг угтан энэ сарын 26-28 ны өдрүүдэд “Соёл урлагийн салбарын тогтвортой хөгжил удирдахуйн шинэлэг хандлага” сэдвийн дор сургалтууд зохион байгуулах гэж байна.

1. Хэзээ: 2017.11.26
Хаана : СУИС-н Оюутан театр
Сэдэв: “Тогтвортой хөгжилд соёл урлагийн салбарын гүйцэтгэх үүрэг”
Хамрах хүрээ: Соёл урлагийн ажилтны улсын II чуулганд оролцож буй соёлын менежер, ажилтанууд
2. Хэзээ: 2017.11.27
Хаана: Улсын филормони
Сэдэв: “ Соёл, урлагийн байгууллагад нэгдсэн менежментийн тогтолцоог төлөвшүүлэх нь”
Хамрах хүрээ: Соёл урлагийн ажилтны улсын II чуулганд оролцож буй соёлын менежер, ажилтанууд

3. Хэзээ: 2017.11.27
Хаана: МУИС-ын номын санд
Сэдэв: “ Соёл, урлагийн байгууллагын тогтвортой хөгжил удирдахуйн шинэлэг хандлага” , “ Номын сангийн удирдах ажилтаны манлайлалыг хөгжүүлэх нь”
Хамрах хүрээ: Номын сангийн ажилтан албан хаагчид
4. Хэзээ: 2017.11.27
Хаана: Засгийн газрын II байр хурлын танхимд
Сэдэв: “Төрөөс соёлын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн стратеги”
Хамрах хүрээ: Аймаг, нийслэлийн соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны албан хаагчид
5. Хэзээ: 2017.11.28 Хаана: УДЭТ
Хаана: УДЭТ
Сэдэв: “ Соёл урлагийн байгууллагад бэнчмаркинг нэвтрүүлэх нь”, “Урлагийн байгууллагд стратегийн удирдлагыг хэрэгжүүлэх нь”
Хамрах хүрээ: Мэргэжлийн урлагийн байгууллагын төлөөлөл, албан хаагчид
6. Хэзээ: 2017.11.28
Хаана: Богд хааны ордон музей
Сэдэв: “Соёл урлагийн байгууллагад бэнчмаркинг нэвтрүүлэх нь”, “ Музейн байгууллагад стратегийн удирдлагыг хэрэгжүүлэх нь”
Хамрах хүрээ: Музейн ажилтан албан хаагчид
7. Хэзээ: 2017.11.28.
Хаана: БЗД-ийн Соёлын ордон
Сэдэв: “Соёл урлагийн байгууллагад бэнчмаркинг нэвтрүүлэх нь”, “Хүн амд чиглэсэн соёл чөлөөт цагийн үйлчилгээний менежмент”
Хамрах хүрээ: Сум дүүргийн соёлын төв ордны ажилтан албан хаагч
8. Хэзээ: 2017.11.28
Хаана: МУБИС-ийн номын санд
Сэдэв: “Номын сангийн удирдах ажилтаны манлайлалыг хөгжүүлэх нь”
Хамрах хүрээ: Номын сангийн ажилтан албан хаагч
9. Хэзээ: 2017.11.28
Хаана: ЗГ-ын II байр хурлын танхимд
Сэдэв:” Төрөөс соёлын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн стратеги”
Хамрах хүрээ: Аймаг нийслэлийн соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны албан хаагчид

ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ТӨВ МУЗЕЙ
2017.11.24

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн