“БҮГД НАЙРАМДАХ УЛС ТУНХАГЛАСАН ӨДӨР”-Т ЗОРИУЛСАН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Үлэг гүрвэлийн төв музей нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалт, БСШУС-ын сайдын 2017 оны “ Тэмдэглэлт өдрүүдийн тухай” 1а / 11111 тоот албан бичгээр иүүлсэн чиглэлийг удирдлага болгон “Бүгд Найрамдах улс тунхагласан өдөр”-ийг тохиолдуулан 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “ Нээлттэй хаалга” –ны өдөрлөгийг зохион байгуулж үзэгч, олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүллээ.
Музейн захирлын баталсан удирдамжийн дагуу боловсролын ажлыг Хүүхэд багачууд, өсвөр үеийнхэн болон насанд хүрэгчдэд Палеонтологийн шинжлэх ухааны суурь ойлголт өгөх, монголын эртний үлэг гүрвэл, байгаль экологийн талаар танин мэдэхүйн үйл ажиллагааг явуулж палеонтологийн үнэт олдвор, тэдгээрийг хадгалан хамгаалах, судлан шинжлэх тухай олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор зохион байгууллаа.


Энэ өдөр 114 бага, дунд насны хүүхэд эцэг эх, асран хамгаалагчийн хамт музейгээр үйлчлүүлж, үлэг гүрвэлийн судалгаа, олдворуудын тухай мэдээллийг авч түүндээ үндэслэн хүүхдүүд үлэг гүрвэлүүдийг зурах, будах, баримлын шавраар урлах зэргээр боловсролын үйл ажиллагаанд оролцлоо. Боловсролын ажилд оролцсон бүх хүүхдүүдийг музейн гарын бэлгээр урамшууллаа.
2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Үлэг гүрвэлийн төв музей нь нийт 88 том хүн, 114 хүүхдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн