СОС хүүхдийн хотхонтой хамран боловсролын ажил зохион байгууллаа.

2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Содномдаржаа захиралтай СОС хүүхдийн хотхоны 02-13 насны хүүхдүүдэд палеонтологийн шинжлэх ухаан, үлэг гүрвэлийн мэдээ мэдээлэл, үлэг гүрвэлийн музейнхээ үзмэрүүдийн талаар мэдээллүүдийг хүргэн боловсролын ажил зохион байгууллаа. Бүтэн, хагас өнчин хүүхдүүд асран хүмүүждэг Улаанбаатар хот дахь СОС хотхон нь 132 оронд үйл ажиллагаа явуулдаг СОС Киндердорф олон улсын байгууллагын […]

Үлэг гүрвэлийн төв музейн нийт ажилтнуудын дунд зохиогдсон видео шторк, анимейшн бүтээлийн уралдаан

Олон улсын музейн өдрийг угтан Үлэг гүрвэлийн төв музейн нийт ажилтнуудын дунд видео шторк, анимейшн бүтээлийн уралдаан зарлаж, өнөөдөр шилдэг бүтээлийг шалгаруулж шагналаа гардуулав. Ж.Хишигбаяр ахлагчтай баг тэргүүлж, Э.Баатаржаргал ахлагчтай баг удаалав.

“Үлэг гүрвэлийн адал явдал” сэдэвт бүтээлийн уралдаан

Үлэг гүрвэлин төв музей “Олон улсын музейн өдөр”-ийг угтан МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн оюутнуудын дунд “Үлэг гүрвэлийн адал явдал” сэдэвт бүтээлийн уралдаан зохион байгуулж,  уралдаанд шалгарсан бүтээлүүдээ зарлаж шагнал гардууллаа. Тус уралдаанд бүтээлээ ирүүлсэн нийт оюутан залуусдаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Боловсролын хөтөлбөр

Үлэг гүрвэлийн төв музей нь Монголын оюун ухааны академийн дэргэдэх Оньсхон бүрэн дунд сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулан Б.Янжмаа багштай 3а ангийн хүүхдүүдэд үлэг гүрвэлийн хамгийн гэх тодотголтой, сонирхолтой олдворуудын талаарх мэдээллийг оролцогч хүүхдүүдийн нас сэтгэхүйд тохирсон боловсролын хөтөлбөрөөрөө хүргэсэн юм. Төгсгөлд нь хүүхдүүдийн ой тогтоолт, авхаалж самбааг шалган асуулт асууж, бэлэг дурсгалын зүйл гардууллаа.

“Музейн боловсрол эрүүл мэндийн салбарт”

Үлэг гүрвэлийн төв музейгээс хэрэгжүүлж буй “Музейн боловсрол эрүүл мэндийн салбарт” хөтөлбөрийн дагуу ЭХЭМҮТ-ийн бөөр, дотоод шүүрлийн тасагт хэвтэж эмчлүүлж буй хүүхдүүдэд боловсролын хөтөлбөр зохион явууллаа. Удаан хугацаанд хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн эмчлүүлэнгээ суралцах боломжийг нэмэгдүүлэх, оюуны хэрэгцээ, танин мэдэхүйн боловсролыг дэмжин хамтран ажиллаж хувь нэмрээ оруулцгаая.  

НУГАС ХОШУУТ ҮЛЭГ ГҮРВЭЛ ЗАВРОЛОФЫН НЯЛХ ЗУЛЗАГЫН ҮЛДВЭР УУГУУЛ НУТАГТАА ИРЛЭЭ.

  70 САЯ ЖИЛИЙН НАСТАЙ ҮЛЭМЖ БИЕТ, УРГАМАЛ ИДЭШТ, НУГАС ХОШУУТ ҮЛЭГ ГҮРВЭЛ ЗАВРОЛОФЫН НЯЛХ ЗУЛЗАГЫН ҮЛДВЭР УУГУУЛ НУТАГТАА ИРЛЭЭ. Монгол Улсаас гарал үүсэлтэй 70 сая жилийн настай Үлэмж биет, ургамал идэшт, нугас хошуут үлэг гүрвэл Завролофын нялх зулзагын үлдвэр Бельги Улсаас өнөөдөр уугуул нутагтай ирлээ. Олдворыг БСШУЯ, Соёлын өвийн төв, Палеонтологи, Геологийн хүрээлэн, Үлэг […]

“Оюунлаг оюутан” боловсролын хөтөлбөр

Их дээд сургуулийн оюутан залууст Палеонтологийн шинжлэх ухаан болон үлэг гүрвэлийн талаар мэдлэг олгох, Монгол орны говь нутгийн палеонтологийн баялаг олдворыг судлах эрмэлзэл төрүүлэх, оюутан залуусын мэдлэгийн хүрээг нэмэгдүүлж, багаар ажиллах чадварт суралцуулах зорилгоор “Оюунлаг оюутан” хөтөлбөрийг 2016 оны 3 сарын 23, 24-нд МУБИС “Түүх – Нийгмийн ухааны сургуулийн Түүхийн багшийн 2-р курс, Идэр дээд […]

Монгол улс палеонтологийн олдворуудаа буцаан авлаа.

Франц болон АНУ-д гарсан монголын палеонтологийн олдворуудыг эх нутагт нь хүлээлгэн өгөх ёслол 2016.04.05 АНУ-н Нью Йорк хотын Брүүклэнд амжилттай зохион байгуулагдлаа. Тус ёслолд АНУ-д суугаа Монгол улсын элчин сайд, АНУ-н парламентын гишүүд, Монголын динозавр судлалын хүрээлэнгийн захирал М. Болорцэцэг, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам болон Үлэг Гүрвэлийн төв музейг төлөөлж Йелийн их сургуулийн доктор […]

“Амьд биеийн дасан зохилдолгоо” сургалт

  “Амьд биеийн дасан зохилдолгоо” сургалт Үлэг гүрвэлийн төв музейн 3-р сард хэрэгжүүлэх боловсролын хөтөлбөрийн төлөвлөгөөний дагуу 3-р сарын 09 – 11-нд “Амьд биеийн дасан зохилдолгоо” сэдвээр Ерөнхий боловсролын 102-р сургуулийн ахлах ангийн сурагчдад сургалт зохион байгууллаа. Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд музей үзэж, төрөлх эх орныхоо дэлхийн палеонтологийн шинжлэх ухаанд эзлэх байр суурийг мэдэж авч, Монгол […]

“ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ” БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

“ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ” БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР             Үлэг гүрвэлийн төв музейн 2016 онд хэрэгжүүлэх боловсролын хөтөлбөрийн хүрээнд “Гэрэлт ирээдүй” сургалтыг сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд үлэг гүрвэлийн төрж өсөх явц, идэш тэжээл, төрөл зүйлээр нь ялган таниулах, тоо тоолох, хэл яриа, дүрслэх урлаг, танин мэдэхүйн цогц мэдлэг олгох зорилготойгоор Нийслэлийн 33, 39, 75-р цэцэрлэгүүдэд 2016 оны 1-р сарын […]

1 2 3 4 5